2015-05-04,21:10

монгол улс


Монгол улс нь төв Азийн зүүн хэсэгт орших нийт 2.8 сая хүн ам бүхий орон юм. 1.56 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй бөгөөд урдуураа 4677 км хилээр Хятад улстай, хойд хэсгээрээ 3485 км хилээр Орос улстай хиллэнэ. Монгол улс онгон зэрлэг байгаль, нүүдэлчин соёл, зочломтгой ард түмэн болон баялаг түүхээрээ алдартай. Монголын түүхэнд 13-р зууны үеийн байлдан дагуулагч төрийн зүтгэлтэн Чингис хаан томоохон үүрэг гүйцэтгэдэг. ЗХУ задран унаснаар Монгол улсад ихээхэн өөрчлөлт шинэчлэл явагдаж 1990-ээд оноос ардчилсан чөлөөт зах зээлд шилжсэн. Монгол улсын хойд хэсэг нь ашигт малтмалаар баялаг бөгөөд хөдөө аж ахуй хүчтэй хөгжсөн. Эрдэнэтээс Мөрөн хүртэлх төмөр замын эргэн тойрны бүс нутагт хийгдсэн геологийн судалгаагаар, цөөхөн хэдийг нэрлэвэл, чулуун нүүрс, хүрэн нүүрс, жонш, цагаан тугалга, цайр, гипс, төмөр, мөнгө, уран гэх мэтийн 33 төрлийн ашигт малтмалын ордууд илэрсэн байдаг. Хөдөө аж ахуй нь мал, сүү, мах, арьс, ноолуураар элбэг дэлбэг хангадаг. 2011 оны бүтэн жилийн Монголын эдийн засгийн өгөгдлүүдээс үзэхэд: Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2011 онд: 17.3% 2011 оны дундаж инфляци: 11.1% Гол экспортын зах зээл (% 2011): Хятад (90%) Засгийн газрын төсөв: дефециттэй 2011 оны экспорт: 4.8 тэрбум ам. доллар (2010 онд 2.8 тэрбум ам. доллар) 2011 оны нийт гадаадын хөрөнгө оруулалт: 5.3 тэрбум ам. доллар
бичсэн: chimdee төрөл: medee medeelel | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 9

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)