2015-05-25,14:38

hamgiin eruul 10n huns


Хамгийн эрүүл 10 хүнс Хань 2008-03-28 15:36 GMT+8 1, Цэцэгт байцаа Бүдүүн гэдэс, ходоод, хөхний хорт хавдраас сэргийлж, хавдар тусахаас хамгаалдаг энэхүү ногоо нь каротин болон витамин "С"-ээр баялаг. Үүнийг аль болох чанаж, сайтар зажилж идвэл сайн. 2. Улаан лооль Болгосон улаан лооль, шөл, соус нь түрүү булчирхай болон бусад хорт хавдраас сэргийлж, хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлдгийг судлаачид тогтоожээ. Улаан лооль нь ликопин агуулсан байдаг тул хавдраас хамгаалах хамгийн хүчтэй жимс ногооны холимог байдаг. 3. Улаан дарс Усан үзмийн хальсанд байдаг полифенол бодис нь судасны хатуурлын эсрэг маш сайн эм болдог. Энэ нь сайн холестерол ялгаруулдаг. Гэвч дарсыг их хэмжээгээр хэрэглэх нь алкоголийн адил хор уршигтай. Иймд долоо хоногт таарсан хэмжээгээр хэрэглээрэй. 4. Хивэг Үүнийг хэрэглэснээр бүдүүн гэдэсний хавдраас сэргийлнэ. Өглөөний цай болгон дээр түүхийгээр нь болон чанаж идэхэд илүү холестеролыг багасгадаг байна. 5. Самар Самрын тос нь шингэц сайтай, хүний биед хоргүйн дээр витамин Е, хавдрын эсрэг бодис ихээр агуулсан байдаг. Зүрх судасны өвчин, хорт хавдрын эсрэг хэрэглэдэг. 6. Сармис Хурц сармис нь илүүдэл холестеролыг дарж, цусыг шингэлж цэвэршүүлдэг. Түүнчлэн бактерийн болон үрэвслийн эсрэг бодис агуулдаг. 7. Нэрс Зүрх судасны өвчин, хорт хавдраас сэргийлэх бодисыг бусад жимс ногооноос хамгийн ихээр агуулдаг. Мөн энэхүү жимсийг шээсний замын үрэвслийн эсрэг хэрэглэдэг. 8. Ногоон цай Ногоон цай нь улаан дарстай адил зүрхний үйл ажиллагаанд сайн. Хятад эмч нар өдөр бүр ногоон цай хэрэглэх нь ходоодны үрэвсэл болон элэгний хорт хавдраас сэргийлнэ гэж зөвлөдөг байна. 9. Бууцай Төмөр, фолийн хүчил агуулдаг энэхүү хүнс нь цусны судсыг эрүүл байлгахад тустай. Мөн өөртөө агуулдаг ургамлын гаралтай бодис нь нүдний эвэрлэг бүрхүүлийн өвчнийг намдаан сохрохоос сэргийлдэг байна. Буржгар болон цэцэгт байцаанд ч дээрх бодис агуулагддаг байна. 10. Яргай загас Энэ том загасны тосонд байдаг омега гурав нь зүрхний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй бөгөөд судас цэвэрлэж илүүдэл холестролыг дардаг. Тархины эд эсийг төлжүүлж хөгшрөлтөөс хамгаалдаг омего гурав нь май загас, сардин, хар болон цэнхэр загасанд ч байдаг гэнэ.
бичсэн: chimdee төрөл: medee medeelel | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 58

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)