2015-05-19, 14:06

шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс


Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс: Энэ өдөр гол горхи, худаг, булаг шандаас ус авахыг цээрлэнэ. Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой. Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас, эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн. Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир гэвээс гарзын үүд нээгдэж олзын үд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлаггүй байхыг хичээ. Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. Зөрчвөөс жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасрана. Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэ...
бичсэн: chimdee төрөл: монгол ёс заншил | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 17