2015-05-04,21:06

компьютерийг хэрхэн ашиглах тухай


27 12:23 Компьютерийг илүү хурдтай ажиллуулах 1.Хэрэглэгдэхгүй програмыг хаа Зарим програмууд нь Background-д ачаалагдсан үедээ системийн санах ойг эзлэн компьтерт үргэлж ажиллаж байдаг. Background програм гэдэг нь компьютер асахад системтэй хамт ачаалагддаг програмуудыг хэлнэ. Интернэтийн хамгаалалтын програм болон вирусны програм нь системд үргэлж ачаалагдаж байх зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ нь компьютерийг вирус болон хакеруудаас үргэлж хамгаалдаг. Харин хаа нэг ашигладаг програмуудыг авч хаях хэрэгтэй. Яаж: Background програмууд байрлах баруун гар талын доод булан дахь таскбарыг шалга. Танд яг одоо хэрэггүй байгаа програм дээр маузны баруун товчийг даран Exit командыг хийж хаагаарай. Startup директорыг шалга. Yүнийг шалгахын тулд Start/All Programs/Startup гэж орно. Танд хэрэггүй програмуудыг зайлуул. 2.Uninstall програмууд Энэ нь таны хард дикснээс хэрэгцээгүй програмыг устгадаг. Яаж: Start/Control Panel/Add or Remoүe Programs замаар орж танд хэрэгцээгүй болсон програмын нэрийг сонгож Add/Remoүe товчийг дарна. Мөн хэрэгцээгүй болсон нэмэлт төхөөрөмжүүдийн програмыг дээрхи аргаар устгах хэрэгтэй. 3.Download болон хамгийн сүүлийн үеийн драйверийг ашигла Ялангуяа график картуудад зориулсан сүүлийн үеийн драйвер их байдаг. Ихэнх төхөөрөмжүүд нь үйлдвэрээс ирэхдээ драйвертайгаа хамт ирдэг. Эсвэл тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн вэб сайт руу орж download хийж болдог. 4.Defragment хийх Таны хард дикс дээрхи файлыг дахин зохион байгуулж хадгалдаг. Ингэснээр мэдээллийг хялбар илүү хурдан олж авч чаддаг. Хард дискэнд байрлаж байгаа өгөгдлийг устгасны дараа тухайн байрлалд санах ойн зай үүсдэг. Ийм зай ихтэй байх тусмаа компьютерийн хурд тодорхой хэмжээгээр багасдаг. Defragment хийснээр эдгээр сул зайнуудыг шахаж эмх цэгцтэй болгодог. Яаж: Start/Accessories/System Tools/Disk Defragmenter замаар орж дискээ сонгоод OK товчийг дарна. Yүнийг сард нэг удаа хийвэл тохиромжтой. 5.Компьютерийн бүрэлдэхүүн хэсгүүдийг шалга Компьютерт дагалдах хэрэгсэл болон нэмэлт хэрэгсэлүүдийг шинээр суурилуулдаг. Эдгээр суурилуулалт зөв болсон эсэхийг шалгах хэрэгтэй. Яаж: Start/Control Panel/System замаар орж Deүice Manager таб товчин дээр дарна. Таны компьютерт холбогдсон төхөөрөмжүүд харагдах болно. Yүнд тухайн төхөөрөмжийн маркд тохироогүй програм суулгагдсан бол алдааны тэмдэг байна. Ийм тохиолдолд дахин инстолл хийгээрэй. Жишээ нь Laserjet 5L принтерт Laserjet 6L принтерын инсталл хэдий таардаг боловч энэ нь системийн хувьд зөрчилдөөн их үүсгэдэг. 6. Yйлдлийн системийг дахин инсталл хийх Таны компьютер дахин дахин алдаа гарч саатаж байвал дахин үйлдлийн системийг суулгаж компьютерээ цэвэрлэх хэрэгтэй. Яаж: Хард дискэн дээрхи мэдээллээ гадаад санах ой болох CD эсвэл өөр хард дискэн дээр хуул. Дараа нь хард дискээ форматлаад дахин үйлдлийн системээ суулга. Төгсгөлд нь өмнө нь байсан мэдээллээ буцааж компьютер луугаа хуул. 7. Интернэтийн бүртгэлээ устга Зарим хэрэглэгчид интернэтийн олон сайтуудад бүртгүүлэн компьютерийн тодорхой хэмжээг тэдгээр сайтуудын хэрэгцээгүй зүйлээр дүүргэдэг. Энэ нь таны компьютерт олон асуудлуудыг үүсгэхээс гадна хурданд нөлөөлдөг. Ийм учраас эдгээрийг устгах хэрэгтэй. Яаж: Regcleaner (www.jү16.org) эсвэл RegҮac (www.regүac.com) гэх мэт бүртгэлийг цэвэрлэдэг хэрэгсэлүүдийг ажилуулах хэрэгтэй. 8. Өгөгдлийг сэргээх Компьютер дээр хийсэн таны файл огт ажиллахгүй эвдэрсэн байх тохиолдолд та буцааж файл болон өгөгдлөө сэргээж болно. Яаж: Roxio GoBack шиг програмаар таныг ажиллаж байхад хард дискний ямар зам өөрчлөгдсөн болон эвдэрсэн байгааг шалгаж болно. 9.Таны компьютер буюу систем халаад байна уу? Таны компьютерын санах ой буюу RAM тийм ч сайн биш байна уу? Yнэхээр тийм бол компьютераа хөргөх хэрэгтэй. Яаж: Системийн болон компьютерийн дулааныг Hmonitor (www.hmonitor.com)-аар шалга. Санах ойд буюу RAM-д асуудал үүсч байгаа бол memtest86–аар RAM-аа шалгаад таны системд тохиро
бичсэн: chimdee төрөл: medee medeelel | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 20

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)