2015-05-06,20:41

жүжигчин Ундармаа


Жүжигчин Ундармаа "MCS" компанийн Туулын хөвөөнд барьж байгаа шинэ хорооллын бүхий л дэлгүүр, үйлчилгээний газрыг худалдаж авах гэрээ хийжээ 2012.02.02 Хошин шогийн жүжигчин Ундармаа хэмээх энэ адтай бүсгүй жүжигчид дотроо нилээд чинээлэгт тооцогддог. Тэр бүр кино, томоохон хэмжээний бүтээлд тоглоод байдаггүй жүжигчин бүсгүй “Шинэ үе”-ийн Бооёотой ганзага нийлж, хошин шогийн хөтөлбөрөөс хэзээ ч хоцордоггүй нэгэн. Үнэндээ бол тэрээр хувийн бизнестээ анхаарал тавьж, чөлөөт цагаараа л хошин шогт тоглодог гэж найзууд нь ярьдаг юм билээ. Тэрбээр хотын төвд гурван ч брэндийн дэлгүүр ажиллуулж, чамлахааргүй ашиг олдог аж. Тэгвэл саяхан Ундармаа жүжигчин хувийн бизнесээ өргөжүүлж, Яармагийн гүүрний баруун талд шинээр баригдаж байгаа хорооллын бүхий л дэлгүүр, үйлчилгээний газруудыг авах гэрээ хийжээ. Энэ хорооллыг “MCS” компанийнхан ажилчиддаа зориулан барьж байгаа юм байна. Шинээр баригдаж байгаа хороололд нийтдээ 500 гаруй айл амьдрах бөгөөд нэг давхартаа дэлгүүр, үсчин, гоо сайхан гэх мэт үйлчилгээний газруудыг оруулахаар зураг төслийг нь хийжээ. Нэг метр квадрат нь 1100 ам доллароор үнэлэгдэж байгаа энэ байрны захиалга аль хэдийнээ дууссан гэнэ. Тун удахгүй яармаг их хөлийн газар болно. Яармагийг тэр чигээр нь байшин хороолол болгон өөрчлөхөөр 2008 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Тиймээс жүжигчин бүсгүй алсыг харж, амьдралын боломж сайтай, өндөр цалинтай “MCS” компанийн ажилчдын байранд шинэ бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа нь энэ. Уг байрны үйлчилгээний газруудаас худалдаж авах сонирхолтой хүмүүс цөөнгүй байсан учраас нэг хүнд бөөндөж зарсанд багагүй бухимдаж байгаа сурагтай. Жүжигчин Ундармаа ““MCS”-ын Оджаргалын үеэл дүү, тиймээс давуу эрх эдлэж, ах нь дүүгийнхээ хувийн бизнесийг дэмжиж байна хэмээн тус компанийнхан гомдоллож байна.
бичсэн: chimdee төрөл: medee medeelel | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 38

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)