2015-05-04,20:58

таягийг хэрхэн зөв ашиглах вэ


Нэмэлт мэдээлэл Бүлэг: Настны эмч зөвлөж байна Нийтлэгдсэн 2014 оны 4 сарын 28, Даваа гариг, 14:38 Бичсэн Л.Гэрэлцэцэг Үзсэн: 608 Үе мөчний гэмтэл, эмгэг эсвэл тархины харвалт болон бусад хөдөлгөөний чадвар бууруулах эмгэгийн үед таягийг хэрэглэдэг. Таягийг хэрэглэх нь ачааллыг бууруулах болон хамгаалах үүргийг гүйцэтгэдэг.Хэрэв биеийн байдал сайжирч, 2 хөл дээрээ биеийнхээ жинг бүрэн авч чаддагболсон үедээ таягнаасаа татгалзах хэрэгтэй Таягийг хэрэглэхийн өмнө эмч эсвэл хөдөлгөөн засалчаас таягийг зөв тохируулж хэрэглэх талаар зөвлөгөө авах нь чухал ач холбогдолтой. ТАЯГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ТОХИРУУЛАХ ВЭ Таягны гарын атгах хэсэг нь түнхний харалдаа байрлуулна.Таягнаас гарыг атгах үед тохойгоор бага зэрэг нугална. Таягийг биеийн хажуу хэсэгрүү шахан байрлуулах бөгөөд биеийн жинг таягтай гарт шилжүүлэн барина. ТАЯГТАЙ БОСОЖ ЗОГСОХ Сандлын ирмэгт ойртож суугаад таягийг өвчтэй талдаа барьж эрүүл талын гараараа сандлын бариулаас барина. Биеийн жингээ эрүүл талдаа шилжүүлэн хоёр гараар түлхэж босож зогсоно. ТАЯГТАЙ ХЭРХЭН АЛХАХ ВЭ Эрүүл талдаа таягаа барьж, таягаа урагш тавьж, урагш тавьсан таяган дээр биеийн жингээ аваад эрүүл хөлийг урагш шилжүүлээд хөлөө биеэсээ бага зэрэг урагш байрлуулан өвчтэй хөлөө зөөж тавина. Алхах явцдаа хөлрүүгээ доош харахгүй алхах ба алхаж байгаа тэр зүгрүүгээ харна. ТАЯГТАЙ ШАТААР ӨГСӨХ Шатанд ойрхон зогсож таягаа эрүүл талдаа барин биеийн жингээ таяганд шилжүүлэн таягаа эхлээд тавина. Дараа нь эрүүл хөлөө тавьсны дараа өвчтэй хөлөө зэрэгцүүлж тавина. ТАЯГТАЙ ШАТААР УРУУДАХ Шатаар уруудах нь өндөр эрсдэлтэй үйлдэл учир таягийг маш сайн хэрэглэж сурсан байх шаардлагатай. Таягаа эрүүл талдаа барьж биеийн жинг таяг дээр шилжүүлнэ. Эхлээд таягаа нэг шат доошлуулан тавин дараа нь өвчтэй хөлөө тавьсны дараа эрүүл хөлөө зэрэгцүүлэн тавьж шатны уруу бууна. Таяг ашиглан зөв алхах болон биеийн жингээ зөв шилжүүлэн тохируулах нь нэн чухал. Иймд буруу алхааг хэвшүүлгүйн тулд хөдөлгөөн засалчаас зөвлөгөө авах нь таны цаашдын эмгэг алхаанаас сэргийлж үйл ажиллагааны чадвараа дээшлүүлэхэд ач холбогдолтой юм. < Өмнөх Дараахи >
бичсэн: chimdee төрөл: medee medeelel | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 19

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)